“ZTE” -ийн захирлыг батлан даалтад гаргажээ

img

 “ZTE” корпорацийн Монгол дахь захирлыг АТГ-аас батлан даалтад гаргажээ. Монгол дахь захирал нь Өвөрмонгол эр байдаг бөгөөд түүнийг суллахын тулд таслан сэргийлэх арга хэмжээний барьцаа хөрөнгө болгон нэг сая ам.доллар буюу 1.5 тэрбум орчим төгрөг авсан байна.

Тэрбээр энэхүү мөнгийг АТГ-ын дансанд байршуулсан гэж эх сурвалж мэдээллээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн есдүгээр бүлгийн 67.3-т зааснаар “Барьцааны хэмжээг гэмт хэргийн ангилал болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувийн болон эд хөрөнгийн байдлыг харгалзан тогтооно” гэсэн байдаг.

Тэгэхээр Хятад захирлаас нэг сая ам.доллар авч сууллаж буй нь түүнийг ямар гэмт хэрэгт холбогдолтой болохыг нь бэлхнээ илчилж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, барьцааны хэмжээг хуулиар заагаагүй ч гадаадын иргэдээс хамгийн ихдээ л 10-20 сая төгрөг авдаг тухай хуулийн байгууллагынхан хэлж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ