App Store татсан 50 дахь тэрбум хэрэглэгчид 10 мянган ам.доллар бэлэглэнэ

img

  Твиттер, Фэйсбүүкийн зарим хэрэглэгчид 10 мянган дахь дагагчаа урамшуулахаа зарлаж байдаг. Энэ нь зөвхөн жиргээнд ч байдаггүй юм байна. Саяхан  “Apple” компани  50 дахь тэрбум “App Store” татсан хэрэглэгчдээ 10 мянган ам.доллартай карт бэлэглэхээ зарлажээ. Одоогоор дээрх аппликэшн татагчийн тоо 49 тэрбум 432 сая болоод байгаа аж. Харин азтай хэрэглэгчийн дараагийн 50 хүн 500 доллараар шагнуулах гэнэ. “Apple” компани  дээрх урамшуулалдаа 13-аас дээш насны хэрэглэгчийг хамруулахаа мөн анхааруулсан байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ