Д.Сугар: Цэцийн гишүүнээсээ татгалзаад шалгуулах эр зориг надад бий

img

Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас “Жаст” группийн  захирал Ш.Батхүүгийн зээлсэн их хэмжээний валютын асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар байр сууриа илэрхийллээ.

.

-“Жаст” групп Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулан гадаадын банкнаас их хэмжээний зээл авсан тухай ноцтой асуудал хөндөгдлөө. Та тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд энэ асуудалд байр сууриа илэрхийлээч?

-Би хоёр хоног наадамлаад иртэл “Эрдэнэт” үйлдвэр болон “Жаст” групптэй холбоотой томоохон хэмжээний  шуугиан дэгдсэн  байна. Ноцтой сэдэв хөндөгджээ. Үүнд би байр сууриа илэрхийлэхийг оролдоё. Одоогоор олон бичиг баримттай танилцаж амжаагүй байна. Сонин хэвлэлээс мэдээлэл авлаа. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой “Жаст” группийн зээл дотроо хэд хэдэн заагтай асуудал. Өнгөрөгч 2009-2010 оны хооронд гурван удаагийн гэрээгээр 109.9 сая ам.долларыг “Жаст” групп Английн “Стандарт” банкнаас  зээлсэн  юм байна. Энэ бол хувийн байгууллагуудын хоорондын асуудал. Хамгийн ноцтой нь энэ их мөнгийг “Стандарт” банкинд  “Жаст” групп төлж чадахгүй бол би хариуцна гээд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал үүрэг авсан юм шиг асуудал яригджээ. Тэгэхээр “Жаст” группийн 109.9 сая  ам.долларын зээлийн баталгаанд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр огт хамааралгүй. Тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг бид хоёрын хувьд “Стандарт” банкинд баталгаа гаргаж өгөхөд оролцсон зүйлгүй. Тэр баталгаа гэх бичгийг нь үзлээ.  Төрийн албанд олон жил ажилласан, аж ахуйн нэгжийн туршлагатай хүний хувьд харахад эрүүл ухаанд нийцэхээргүй бичиг байна лээ. Үүнийг тодруулахад, “Эрдэнэт” үйлдвэрийг батлан даагчаар оролцох  бичиг баримтыг “Жаст” групп өөрсдөө ямар ч аргаар байдаг юм хуурамчаар бүрдүүлсэн гэж хэвлэл мэдээллээр нийтэлж байна.  “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан гэх асуудлаас Ч.Ганзориг бид хоёр өөрсдийнхөө нэрийг салгаж аваад болчих асуудал биш. Үнэхээр Олон улсын шүүх цагдаагаар явбал энэ ноцтой асуудал үүснэ. Тэгэхээр “Стандарт” банкнаас  хуурамчаар баримт бүрдүүлж зээл авсан компани хариуцлагаа хүлээж улсыг хохиролгүй болгох ёстой гэсэн байр суурьтай байна.

.

-Тэгэхээр таны гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэсэн үг үү?

-“Жаст” групп 2009-2010 онд тус банкнаас зээл авсныг нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг бид хоёр мэдээгүй. Шууд хэлье. Тэр баталгаа гэх гэрээнд бид хоёр гарын үсэг зураагүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Энэ зээлийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ямар ч үндэслэл байхгүй. Хамгийн асуудал дагуулж буй нь энэхүү их хэмжээний зээлийн асуудал Олон улсын шүүх цагдаад очоод байдал хүндэрвэл “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалах нотлох баримтуудаа сайн цуглуулж өгөх хэрэгтэй. Тэр үед ажиллаж байсан хүмүүс ч хичээн оролцож  “Эрдэнэт” үйлдвэрээ энэ асуудлаас салгаж авах ёстой гэж бодож байна.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гамшиг аа гэж:
Сугар ч амьдралаа там болгочихвоо. Шуналаасаа болж их зовох нь дээ. Биокомбинатад Баттогтох гэж сэтгэцийн өвчтэй, бөгсний донтой эмгэнийг захирлаар тавьж гамшиг тарьсан гээд тоочоод байвал дуусахгүй их булай байндоо.
2013-07-30
Зочин:
Далий Сугарын балаг тасрахгүй юмаа. Даргын суудлаа мөнхийн гэж бодож байсан юм аа даа. Жинхэнэ усан тэнэг хүн л даргын суудлыг мөнх гэж боддог юм Сугар минь.
2013-07-30
Bolor:
Yooy bur neg harah tsarainii aimshgiin hovdog shunahai yu ch hiihees siihgui amitan shuu ene Sugar .... Socialism - iin ueiin darga nariig harahaar hundleh setgel ooriin erhgui tordog bsan .. Odoogiin ene MAN ii ovgodiig harahaar jigshil zevuutsel l toroh yum ...
2013-07-30
zochin:
balai minee ta 2 gariin useg zursan chuu dee notoldog gazar baigaa chuu tenegee toriin omchiin mon ch olon gazariig dampuuruulsan shuu dee chi shudaraga bai l daa sugaraa
2013-07-30
zochin:
idej idechiheed yu geed bultreed bainaa ene dalii sugar
2013-07-30
456123:
төрөөс төрсөн тэрбумтан хүн дээ. би эн ах шиг болмоор бна;)
2013-07-30
Ulaangom:
«В государстве, где отменена смертная казнь, полностью правит жидо-масонская мафия».
2013-07-29
turtur:
japand bgaa bair chin yu bolovoo huuliihan ene huniig yagaad toirood yavaad bnaa huntei yum yarina gej eldevlene gej mungu idseer bgaad tal nuuren tatsan odoo buten tatah bhda
2013-07-29
ЗОЧИН:
жинхэнэ шилдэг авилгач мөн.
2013-07-29
ичиж үхмээр юм аа:
Та шалгуулмаар бол шалгуулчих цаг хугацаа өнгөрчихөөд байна. Танай МАН-ын хэдэн өвгөн байнаа, идэж ууж ханадаггүй, таныг шалгаж эхэлбэл ч мөн ч олон МАН-ын өвгөн аавын хаалга татаж эхлэх байх даа. Та өөрөө ичдэггүй юм уу, ингээд ярьж суухдаа, яаж амьтны царай хараад байдаг юм бэ дээ.
2013-07-29
Hahaha:
Hen hen haana ajillaj bgaaa . Hen ni minii hergiig medeh . Hen ni nadtai shivegnej hussan bilee. Heniiig ni baritsaalah be ? Dam damaa ter tus bolno . Heh zereg . Dagzaa gashilgaad suuj bgaa biz . Nymdorj iim zamaar ireedvidee itgedeg gene lee
2013-07-29
Huureee:
Hurdlaach tegeed ... olon yum hotsulgvi . Baih gazraa bai ..!!!!!!!!!!
2013-07-29
ганаа:
цэцийн гишүүнээсээ татгалзаад шалгуулдаа тэгвэл чамд итгэё өчнөөн хэрэг дээр нэр алдар чинь гарлаа шүү дээ үнэхээр буруугүй бол яагаад айгаад байгаа юм бэ
2013-07-29
Khaan:
Ярилцлага өгч байхдаа илт худал ярьж байгаа нь мэдэгдэж бн лэ.Удахгүй луйварчин Сугар байх ёстой газраа очино оо.Шилдэгийн шилдэг луйварчин да.
2013-07-29
ЗОЧИН:
Сугар өөрийнхөө эрх мэдэл,мэргэжилээ луйвар хийхэд гарамгай ашигладаг нөхөр юм шиг байна 1996 онд Ардчилсан холбоо эвсэлийн үед махан толгой М Энхсайхан Төрийн нарийн бичиг болгож замыг нь зассан этгээд Тэр үедээ нэг их юм идэж амжаагүй харин явц дундаа Ху намынхан тэр чигээрээ луйвар хийгээд эхэлхээр шарандаа багагүй юм цохисон этгээд Эднийг хуугаар нь шоронд хийж нэг удаагийн их цэвэрлэгээ хийх нь зөв
2013-07-29
ааааааааахаааха:
Энэ одоо тэгээд өөрийгөө шалгуулж чадах уу, өмдөндөө дусаачихсан явж байж
2013-07-29
ganaa:
Тэгээд цэцийн гишүүнээсээ татгалзаад шалгуулаач.2 сарын өмнө зурагтаар өөрийгөө ямарч гэмгүй, гэмтэй байвал өөрийгөө талбай дээр цаазлуулсан ч яахав гээд байсан.Долир луйварчинг СБ талбай дээр цаазалбал таарна
2013-07-29
хүрэлсүх:
төрд шургалсан сугар мэтийн авилгач идээч уугаач балиар хулгайчуудаас хэзээ нэг сална даа монгол төр минь тэдний ардын намаараа халхавч хийж нямдоржоороо хамгаалуулдаг цаг өнгөрсөөн тэд хожимдож ойлгох шиг болж байна даа хөөрхийс
2013-07-29
Chadax uu aan:
BUZAR AMITAN
2013-07-29
ganbaa:
Цэцийн гишүүнээсээ татгалзаад шалгуулах эр зориг надад бий гэж Д.Сугар яг хэлээгүй л байна. Эр хүний хувьд яг шалгуулж чадахгүй ээ. Ар араас нь маш олон хэрэг байгаагаа өөрөө сайн мэдээд Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн болж өөрийгөө түр хуурч байгаа. Сэлэнгийн З.Энхболдийн хорхойтой шүдэнд яс зуулгасан .Д.Сугар гэж твориш даа.
2013-07-29
irgen:
odoo l er hun uu em hun uu gdg ni haragdah bolj dee
2013-07-29
Zochin:
Xeden sariin omno le Tsetsiin gishuuneesee tatgzaxad belen geed baisan. Tatgalzaagui baigaa um uu. Tiim bol tom No baina daa
2013-07-29
dorj:
tal bie n uhsen hunii sug suuder mine bushuuhan shorongiihoo naaran deer yalzarch uheech
2013-07-29
зочин:
төр түмнээ бузарласан муу муухай бүхний үүд хаалга муу ёрын амьтан
2013-07-29
зочин:
Сугаргуй сугарч үлдэхгүй шүү
2013-07-29
ганаа:
Хоосон бүлтэрч байхаар цэцийн гишүүнээс түр түдгэлзээд хурдан шалгуулаад нэг тийш болооч
2013-07-29
зочин:
худлаа хуцалгүй шалгуулаач, аман дээрээ том яриж байгаа болохоос үхтлээ айж байгаа шүү дээ, хэрэгжүүлээд цэцийн гишүүнээсээ татгалз
2013-07-29
Зочин:
ХУДЛАА ДАА ХУДЛАА
2013-07-29
Zochin:
Ganzorig nen 2 xamtarch sain idsen l dee
2013-07-29
Zochin:
Xuuli bus ug xereglesen geed xudlaa avxgui um aa. Bi yamar ch xuuli bus ug xeregleegui ee. Zugeer l setgegtdlee bichsen um
2013-07-29
Dany:
Одоо өөрөө хүсэлтээ гаргаад шалгуул хулгайч хулчгар сугар-ч бүү үлд
2013-07-29
харнаа:
шалгуулахыг чинь харнаа
2013-07-29
шалгуулаач:
Тэгээд шалгуулаач. Чадахгүйн байж.
2013-07-29
зочин:
тэгээд шалгуулалдаа өөрөө хүсэлтээ өгөөд
2013-07-29