Сирийн талаар мэдээлэл хийлээ

img

Хоёр жил гаруй үргэлжилж байгаа Сирийн хямралын үеэр 100 мянга гаруй хүн амь насаа алдсан гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдээд хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалав. Бан Ги Мун АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй НҮБ-ын Төв байранд уулзахдаа мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талууд байлдаан болон хүч хэрэглэх ажиллагааг зогсоох ёстойг онцлов.

.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров нарын санаачилсанчлан Сирийн асуудлаар энх тайван хэлэлцээг Женевэд аль болох түргэн хийхийг тэрбээр уриалжээ. Миний бие болон НҮБ-ын Сирийн асуудал эрхлэх онц эрхт төлөөлөгч Лахдар Брахим энэ бага хурлыг аль болох түргэн зарлан хуралдуулахад хүчин чармайлтаа дайчилна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга амласан байна. Сирийн Хүний эрхийн байгууллагын мэдэгдсэнээр 28 сарын хугацаанд 639105 хүн амиа алдсан бол 1.7 сая иргэн хөрш орнуудад дүрвэн гарсан байна.

. Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ