“Гялс” төвөөс Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх замыг хаана
“Гялс” төвийн уулзвараас зүүн чиглэлд Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх нэг км автозамын урд урсгалыг өнөөдөр 23.00 цагт хаахаар болжээ. Уг замын завсарын ажил ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд өнгөн хучилт, замын тэмдэглэгээг хийх юм байна.
Өнөөдрийн байдлаар Дунд голын зам буюу 19-р хорооллын арын замд өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Харин Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул захаас Чулуун- Овоо хүртэлх хоёр км замын хойд урсгалыг маргааш нээх ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ