
Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаанхус суманд энэ сарын 28- ны байдлаар 1243 толгой мал шүлхийн халдвар авсан болох нь тогтоогдсоноос үхэр 653, хонь 411, ямаа 179, нийт 1243 малыг устгаад байна.
Тус аймгийн Бугат, Толбо, Сагсай, Улаанхус, Цагааннуур, Ногооннуур сумын чиглэлийн авто замд байнгын ажиллагаатай 10 хяналтын цэг байгуулаад байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар давтан вакцинжуулалтыг энэ сарын 30-ны дотор зохион байгуулахаар төлөвлөж, одоогоор нийт малын 30 хувь буюу 660 мянган малыг хамруулжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ