Өвөрмөц усан оргилуурууд
Усан оргилуурын гол зорилго нь сэрүүцүүлэх. Оргилуур ямар байх нь хамаагүй гол нь ус мөнхөд аливаа амьд бодгалийг өөртөө соронз мэт татдаг билээ. Гэвч хүний оюун ухаан, сэтгэх чадвар хязгааргүй болохоор өвөрмөц оргилуурууд дэлхий дахинаа нэг бус байдаг.
Италийн Болонья хотын Нептуны талбайн оргилуур. Харахад л нэгийг бодогдуулна.
Австрийн Инсбрук дахь амнаас нь ус оргилдог агуу том толгой. Энэ оргилуур алдарт Сваровскийн цэцэрлэгт хүрээлэнд оршдог.
Брюсселийн шээж байгаа охин. 1985 онд “Шээж байгаа хүү”-гийн хөшөөнөөс сэдэвлэн бүтээсэн.
Лондон дахь Клаус Веберийн усан оргилуур. Харахад нэг тийм таатай сэтгэгдэл төрөхгүй. Гэвч халуунд бол очиж сэрүүцэхээс хэн ч татгалздаггүй.
Жом Пленсийн гүйцэтгэл. Тэрбээр баримлыг видеотой хосолсон. 2004 онд Чикагод байршуулсан юм.
Атлантын “PianoWorks” компани хуучин төгөлдөр хуурыг ингэж шинээр ашиглажээ.
“Канберра Таймс” оргилуур. Роберт Вудвард Австралийн Канберра хотын нэгэн сонины 50 жилийн ойгоор санаачилжээ. Оргилуурын өндөр таван метр гаруй.
Өмнөд Солонгосын Баярын оргилуур. Гүүрийн хоёр талын 9380 гаруй нүхээс ус цацарч өнгө өнгийн гэрлээр нүд баясгадаг.
Британийн Сандерленд хот дахь “Харибда” оргилуур. Барималч Уильям Пая усан дотор орж зогсч болохоор шийджээ. Үүнийг фотошопоор хийсэн гэж бүү бодоорой. Испанид байдаг энэхүү “Шидэт оргилуур” үнэхээр бодитой, усан хоолойтой холбоотой.
.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ