Архангай аймгийн наадамд Ч.Санжаадамба түрүүлжээ

img

Архангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадам өчигдөр өндөрлөлөө. Тус наадмын хүчит бөхийн барилдаанд далай даян аварга Г.Өсөхбаяр,  хүчит арслан Д. Мөнх-Эрдэнэ, арслан Д.Ганхуяг,  гарьд Д.Рагчаа,  гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан Ч.Санжаадамба,  харцага Т.Мөнгөнцоож, харцага Г.Батбаяр, начин Пэрэнлэйдорж Б.Хүрэлбаатар, Р.Пүрэвдагва, Б.Амарзаяа, Л.Өлзийбаяр, Г.Цэрэнчимэд, Д.Батбаяр, Б.Ганбат зэрэг улс аймгийн цолтой хүчит 512 бөх уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдсан билээ.

90 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдааны сүүлийн даваа өчигдөр болж улсын заан Ч.Санжаадамба түрүүлэн, улсын даян аварга Г.Өсөхбаяр үзүүрлэжээ

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ