Lone Wolf нэрээ Осама Хусейн болгох гэж байжээ

img

Lone wolf буюу Хосе Пиментел Осама бин Ладен ба, Саддам Хусейныг шүтэн биширдэг, мөн тэдний өшөөг авахыг хүсдэг байснаа мэдүүлэгтээ өчжээ. 27 настай энэ залууг Нью-Йорк хотноо гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэлж цэргүүдийн амийг хөнөөхийг завдаж байхад нь цагдаа нар баривчилсан юм. Түүнийг тусгай мэдээллийн дагуу эртнээс цагдаа нар мөрдөж байсан гэнэ. Тиймээс түүний машинд бөмбөгөө хэрхэн байрлуулж байгааг ч дүрс бичлэгээр баримтжуулсан юм. Түүнийг Аль Каида террорист бүлэглэлтэй холбоотой хэмээн Нью-Йоркийн цагдаа нар үзэж байгаа. Харин тэрбээр эхний мэдүүлэгтээ Аль Каидатай холбоогүй ба зөвхөн хувийн үзэл бодлын шалтгааны улмаас ийм алхам хийсэн хэмээжээ. Энэ нь Осама бин Ладен болон Садам Хусейн нарыг шүтэн биширдэг ба тэдний өс хонзонг өөрийн хэмжээнд авахыг хүсэж байсан хэмээжээ. Түүгээр ч барахгүй нэрээ Осама Хусейн хэмээн өөрчлөх гэж байсан гэнэ. Түүнийг баривчилсаны дараа Нью-Йорк хотын дарга Майкл Блүүмберг болон хотын цагдаагийн дарга, прокурорууд сүржин мэдэгдэл хийж террорист халдлага хийхээр төлөвлөж байсан этгээдийг үйлдэл дээр нь баривчилж үйл ажиллагааг нь таслан зогсоосон тухайгаа мэдэгдсэнээр Lone Wolf-той холбоотой шуугиан ийнхүү хэвлэлүүдээр дэгдээд байна. Түүнийг шүүхээс олон нийтийн эсрэг алан хядах ажиллагаа хийхээр завдсан хэмээх үндэслэлээр ял тулгаж байгаа юм. Хосе Пиментел Йемен дахь Аль Каидагийн салбар бүлэглэлийн толгойлогч байсан, АНУ-ын нисгэгчгүй онгоцны дайралтад өртөн амиа алдсан Анвар Аль Авлакигийн эрхлэн гаргаж байсан англи хэл дээрх сэтгүүлээс хэрхэн гар бөмбөг хийх тухай зааврыг ашигласан байжээ. Түүнийг Аль Каидагийн гишүүн хэмээн америкийн хууль хяналтын байгууллагынхан нотлохоор баримт материал цуглуулж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ