Жастин Бэйбер фэнүүд рүүгээ нулимав
Дуучин Жастин Бэйберийг Торонтогийн “Hazelton” зочид буудалд байхад нь фэн охид нь цонх нь доор цугларан хашгиралдаж байжээ. Тэрбээр тагтан дээр хэсэг найзуудын хамт гарч, фэн охидынхоо дээрээс нулимаад буцаад өрөө рүүгээ орсон байна. Мэдээж паппарациуд түүний энэ үйлдлийг дурандаа аль хэдийнэ буулгаж амжжээ.
Түүний энэ үйлдэл фэн охидынх нь сэтгэлийг гонсойлгож орхисоноос гадна дуучин залууд зориулан урласан зүйлүүдээ хаяж явцгаажээ. Нэгэн охины хэлснээр “Тэр одоо өөрийгөө Есүс гэж бодоод байгаа юм байхдаа. Бид түүнийг уруудаж, доройтох болгонд хамт дэмжсээр байсан.
Ямарваа нэгэн уран бүтээлч цаашид оршин тогтнох нэг арга бол үнэнч фэнүүд байдаг. Зарим охид түүний шүлсэн дээр нь алалцан, хүрцгээж байгаа нь хөөрхийлөлтэй” хэмээн хэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ