Хүүхдийн хавдрын эмнэлэг энэ онд ашиглалтад орно

img

Манай улс өөрсдөө хүүхдийн хавдрыг оношилж, эмчлэх бүрэн боломжтой болох нь ээ. Тодруулбал, АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээнтний санаачилсан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн өргөтгөл болох хүүхдийн цусны эмгэг, хавдрын долоон давхар эмнэлгийн байр удахгүй ашиглалтад орох гэж байна. Барилгын эхний ээлж 9 дүгээр сарын 21-нээс ашиглалтад орж, дотор заслын ажил нь эхлэх бөгөөд энэ оны эцэс гэхэд бүрэн дуусч,  барилга ашиглалтад орох аж. Энэхүү эмнэлэгт нярайн эрчимт эмчилгээний тасаг, мэс заслын тасаг, хавдартай хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлэх тасаг болон эцэг эхчүүдийн байрлах өрөө багтаж байгаа. Тус төв эхний ээлжинд 150 хүүхдийг хүлээн авч эмчлэх бол 2-3 жилийн дараа гэхэд хавдраар өвчилсөн бүх хүүхдийг хүлээн авч, оношилж, эмчлэх боломж бүрдэх юм байна.

.

Урьдчилсан тооцоогоор ЭХЭМҮТ-д жилдээ давхардсан тоогоор хавдартай 1000 орчим хүүхэд оношлогдож ирдэг бол Хавдар судлалын үндэсний төвд давхардсан тоогоор 500 орчим хүүхэд оношлогддог байна. Үүнээс жилд зүрхний төрөлхийн өвчтэй 200-300 хүүхэд гадагшаа мэс засалд орохоор явдаг аж. Харин ЭХЭМҮТ-ын эмчийн хяналтанд цусны хорт хавдартай 700 гаруй хүүхэд байдаг байна. Цусны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2009 онд ийм төрлийн өвчтэй 18 хүүхэд бүртгэгдэж байсан бол 2011 онд 33 болж өсчээ. “Хамгийн хүнд өвчтэй хүүхдүүдийг тусгаарлаж, зориулалтын эмнэлэгт эмчлэх шаардлагатай байдаг. Бид энэ чиглэлийн хүүхдийн эмч нарыг Герман, Солонгосын эмнэлгүүдтэй хамтран бэлтгэсэн бол өнгөрсөн 5 дугаар сард лабораторио бүрэн шинэчилсэн. Иймээс бидэнд тулгамдаж байсан хамгийн том бэрхшээл болох барилгын асуудлыг Ажиа гэгээнтэн олж харан шийдэж өгсөнд маш их талархаж байна” хэмээн ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр ярьж байв. Монголд хүүхдүүдийн дунд тохиолддог зургаан төрлийн хавдар байдгаас 32-35 хувь нь цусных байдаг аж. Уг нь хүүхдэд тохиолдож байгаа хавдрын өвчлөлийг ЭХЭМҮТ буюу хүүхдийн бэлтгэгдсэн мэргэжлийн эмч нар эмчлэх ёстой байдаг ч манайд дээрх шалтгаанаас үүдэж ийм боломж байгаагүй аж. Иймээс өнөөг хүртэл цуснаас бусад төрлийн хавдрын өвчтэй хүүхдүүдийг Хавдар судлалын үндэсний төв хүлээн авч эмчилж байна.

.

Дашрамд дурдахад, дээрх төвийг санаачлагч Ажиа гэгээн Лувсантүвдэн Хөх нуурын Монгол хүн бөгөөд 1998 онд улс төрийн шалтгааны улмаас АНУ-руу цагаачилжээ. Тэрээр Монголдоо эргэн ирээд бурхны шашны нэг хэсэг болох нинжин сэтгэлийг олонд түгээх үүднээс хүүхдэд зориулсан хавдрын эмнэлгийг байгуулахаар болжээ. 4 тэрбум нэг сая төгрөгөөр баригдаж байгаа энэ эмнэлэгт хувь хүн, албан байгууллагууд хандив өргөх боломжтой юм байна.

.

Хандивын данс: Голомт банк- 1105049505/ам. доллар/, Худалдаа хөгжлийн банк- 452565325, Хаан банк- 5028569730. Холбоо барих утас: 99717236, 99092376

.

А.Энхжаргал

Гэрэл зургийг: П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бабака:
монголын лам нар ийм байхад яана даа
2013-10-23
Жаамаа:
Ажаа гэгээнтэн шиг монголын үр хүүхдэд олон үед нь бодитой буян хийх хүн олон болох болтугай,гадаад дотоодоодын буяан санасан монголчууд чадлынхаа хирээр хандив өргөөхийг хүсье.Чикагод ажиллаж амьдарч байгаа эмч мэрэгжилтэй бид одоогоор 3000$ хандив өргөөд байгаа даа баяртай л байна.бас өөр бодож санасан юм ч бии шүү
2013-07-30
Shine xvv:
Монголын лам хүүрнүүдээ өөрсдөө баяжаад хоорондоо хэрэлдэж хэвтэхээр нийгэмд тустай юм хийгээч ээ
2013-07-29
zochin:
ajia gegeentei USA-d uulzaj bailaa gej....buyantai saihan ajil ehluulj de....
2013-07-29
bayarllaa:
Ajia gegeendee ih bayarllaa
2013-07-29