
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв/ЭХЭМҮТ/-д ганцхан байдаг цээжний рентген аппаратад доголдол гарчээ. Тус аппарат нь 1991 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд шинээр рентген аппарат авах талаар ЭХЭМҮТ-өөс холбогдох газруудад нь удаа дараа мэдэгджээ. Үүний дүнд энэ асуудлыг удахгүй шийдэж өгөхөөр болсныг тус төвийн ерөнхий захирал Ш.Энхтөр хэлж байна.
Цээжний рентген зураг авах аппаратаар өдөрт яаралтай харуулах 800 орчим хүүхэд, 400 гаруй жирэмсэн эх үйлчлүүлдэг байна. Гэтэл уг аппаратын үйл ажиллагаа доголдсоны улмаас нэг цаг ажиллаад түр завсарлага авах шаардлага гардаг тул дээрх ачааллыг дааж ажиллахад хүндрэлтэй байгаа аж.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ