Сири улсын төлөө залбирлаа
Католик шашны тэргүүн, Ромын пап Франсуа Бразилд айлчилж, сүсэгтэн олонтой уулзаж буй. Тэрбээр Рио де Жанейрогийн Копакабана далайн эрэгт болсон Дэлхийн залуусын өдөр шашны ёсолд оролцож айлдвараа айлдсан юм. Энэ ёслолд оролцож, пап ламын айлдвар сургаалийг сонсохоор гурван сая гаруй хүн далайн эрэг дагуу цуглажээ.
.
Мөргөлийг эхлүүлэн Ромын пап Франсуа “Би энэ удаагийн айлдвараа Сири улсын төлөө залбирах болно. Олон сая иргэн амь өрссөн тулаанд орж, олон сая хүүхэд гэр оронгүй байгаад дэлхий анхаарлаа хандуулах хэрэгтэй. Надад заяасан онцгой тэр эрхийнхээ хүрээнд та бүхнийг залбираасаа гэж хүссэж байна. Хүн төрөлхтөн ганцхан хэлээрээ л ялгардаг, харин бие сэтгэл минь ганцхан шашинд л захирагддаг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс зогсолтгүй нэг зүрхийн төлөө залбир” хэмээжээ.
.
Латин Америкаас католик шашны тэргүүн болон тодорсон пап ламыг харах гэсэн, түүний сургаалийг сонсох гэсэн сүсэгтэн дунд зөвхөн Бразиль гэлтгүй бусад орны мөргөлчид, зарим улсын төрийн тэргүүн багтжээ. Аргентиний Ерөнхийлөгч Кристина Фернандез, Боливийн төрийн тэргүүн Эво Моралес нар ирсэн байв. Бразилийн Ерөнхийлөгч Дельма Руссеф ч мөргөл ёслолд оролцож, пап ламыг хүндэтгэж буйгаа илэрхийлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ