Зорчигч онгоцноос унажээ
Өчигдөр өглөөний таван цагийн орчимд Нигер улсын нийслэлд нэгэн аймшиг хэрэг гарсан байна. Олон улсын нисэх онгоцны буудлаас холгүйхэн талбай дээр нэгэн оршин суугч үл таних эрэгтэйн цогцсыг олсон байна.
.
Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад амиа алдсан залуу Парисыг чиглэж байсан онгоц тус улсад түр зогсолт хийх үед дугуйн хэсгээс унасан хэмээн цагдаагийн тогтоожээ. Дугуйны нээлхий онгойлгох үед хүчтэй салхи үлээн хөл алдуулж өндрөөс унасан гэж дүгнэлт гарсан аж.
.
“Air France” нисэхийн компанийн төлөөлөгч энэ мэдээллийг үнэн гэдгийг батлаад “Санамсаргүй болон зорчигчийн болчимгүй үйлдлээс болж буулт хийж байх үед дугуйны хэсгээс унасан байх магадлалтай” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ