Азийн гранпри Монголд хөшгөө нээлээ
Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж буй байт харвааны Ази тивийн гранпри тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Энэ сарын 28-наас наймдугаар сарын 1-нд болох тус тэмцээнд ОХУ, БНСУ, Тайвань, Казакстан, Ардчилсан Солонгос, Малайз, Бангладеш, Хонконг зэрэг 10 орны 120 гаруй тамирчин өрсөлдөж байна.
.
Зохион байгуулагч орны хувьд манайх 24 тамирчин хоёр төрөлд цэц сорьж байга аж. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2012 оны Лондонгийн олимпод амжилттай оролцсон ОУХМ Б.Урантунгалаг, Ж.Гантөгс нар багтжээ. Баг тамирчид сүүлийн нэг сарын хугацаанд МҮОХ-ны дэргэдэх Тамирчдын нөхөн сэргээх сувилалд байрлаж, бэлтгэлээ базаасан байна.
.
Тэмцээний үеэр Монголын байт харвааны холбооны ерөнхий менежер Б.Цэцгээ “Манай улс Ази тивийн гранпри шалгаруулах байт харвааны тэмцээнийг зохион байгуулах эрхийг өнгөрсөн жил авсан. Тиймээс энэ жилийн улсын төсөвт Ази тивийн гранпри тэмцээний зардлын тодорхой хэсгийг тусгаж өгсөн байдаг. Манай улс уг тэмцээнийг зохион байгуулснаараа бага ч болов метериаллаг баазтай болж үлдэж байгаа. Энэ удаагийн тэмцээнд манай улс зохион байгуулагч гэдэг үүднээс давуу эрхээр хоёр баг оролцуулж байгаа. Уг хоёр баг байт харвааны Recurve болон Compound төрлүүдээр харваж байна” хэмээн ярив.
.
Гадаад талбайн харваанд Сонгодог төрөл буюу Олимпийн төрөл (Recurve) болон Нийлмэл нумын харваа буюу Компаундын (Compound) төрлүүд ордог ажээ.
Анхны гадаа талбайн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн 1959 онд зохион байгуулагджээ. Гэхдээ дараагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 10 жилийн дараа зохиогдсон гэнэ.
Олимпийн төрөл (Recurve) Урьдчилсан харваа эрэгтэй 90, 70, 50 болон 30 метрт харвадаг байна. Харин эмэгтэй 70, 60, 50 болон 30 метр зайд тус тус 36 сум харвадаг ажээ. Энэ нь нийт 114 сум харвана гэсэн үг.
6
Энэ үеэр Олон улсын байт харвааны шүүгч, Хонг Конг иргэн Hoong Mau Sui-тэй ярилцлаа. Тэрбээр манай улсад зохион байгуулагдаж буй Байт харвааны Ази тивийн гранпри тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа юм.
.

-Баярлалаа. Би Монголд анх удаагаа ирж байна. Анхны сэтгэгдэл үнэхээр сайхан байна.
.
-Таныг олон улсад нэр хүндтэй, нөлөө бүхий шүүгч гэж сонссон. Манай улсад болж байгаа энэ удаагийн байрт харвааны Ази тивийн гранпри тэмцээн хэр онцлогтой болж байна вэ?
-Тиймээ. Би олон улсын хэмжээний олон тэмцээнд шүүгчээр ажиллаж байсан. Энэ удаагийн тэмцээн онцгой болно гэдэгт итгэлтэй байна. Учир нь уг тэмцээнд оролцогч 10 орны тамирчид маань өрсөлдөөнөөс илүү энх тайвныг илүүд үзэж, байгаа харвах юм.
.
-Танай улсаас хэдэн тамирчин оролцож байгаа вэ?
-Энэ удаагийн тэмцээнд манай улсаас тамирчид ирээгүй. Тэд өөр улсад өөр тэмцээнүүдэд оролцож байгаа
.
-Монгол тамирчид олон улсад хэр зэрэглэл өндөртэй вэ?
-Монголчууд сүүлийн хэдэн жил байт харваагаар олон улсад төдийгүй олимпид зэрэглэлээрээ урдуур бичигдэх болсон. Магадгүй Монголын Төр байт харваа болон бусад спортод анхаарлаа хандуулж эхэлсний үр дүн байх. Монголчууд цаашид үүнээс ч илүү амжилтад хүрч чадна.
. -Баярлалаа










СЭТГЭГДЭЛ БИЧИХ