Сонгуулийг нээлттэй явуулахыг мэдэгдлээ
Бангладешийн ерөнхий сайд Шейх Хасина улс орондоо явагдах ээлжит сонгуулийг нээлттэй, ардчилсан байдлаар явуулах хэрэгтэйг хэлжээ. Хэрвээ сонгуулийн үйл явц будилаантаж, ямарваа улс төрийн хүчин засгийн эрхэнд хууль бусаар гарч ирвэл тэрхүү засгийн газрыг хууль ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байх болно гэжээ.
.
Шейх Хасина энэ мэдэгдлийг Ифтар намын хурал дээр хэвлэл мэдээллийнхэнд зориулан хэлсэн байна. Бангладешийн ерөнхий сайд улсынх нь үндсэн хуулинд сонгууль явуулах талаар нэмэлт өөрчлөлт оруулсан болохыг тэмдэглэсэн байна. Тэрбээр улс төрийн үйл явц ардчилсан замаар, нээлттэй шударга явагдах ёстойг гэсэн байна. Шейх Хасина улс орондоо өрнөж байгаа улс төрийн үйл явцыг ард иргэдэд үнэн зөвөөр, цаг алдалгүй мэдээллэж, үнэн зөв баримттай мэдээллийг хүргэх хэрэгтэй гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ