МАН-ын Удирдах зөвлөл хуралдана
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН нэг хэсэгтээ бужигнасан. Намын залуу гишүүд нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан бурууг удирдлагуудаасаа нэхэж, МАН-ыг шинэчлэгдэх ёстой, удирдлагууд нь өөрчлөгдөх учиртай хэмээн "Шинэчилье" хөдөлгөөн байгуулсан. Мөн наадмаас өмнө Бага хурлаа хуралдуулахыг Удирдах зөвлөлөөсөө шаардсан. Харин МАН-ын одоогийн удирдлагууд Их хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг ярьж, хэнд яаж хариуцлага тооцохоо товлоно гэдгээ мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл чимээгүй байсаар ирсэн билээ. Харин өнөөдөр Удирдах зөвлөл хуралдаж, "Шинэчилье" хөдөлгөөнийхнөөс өгсөн шаардлагыг хэлэлцэж магадгүй сураг байна. Мөн МАН-ын VIII бага хурлаа ирэх даваа гариг буюу наймдугаар сарын 5-ны өдөр хуралдуулахаар болсон яриа чих дэлсэж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ