NBC суваг Хиллари Клинтоны тухай кино хийхээр болжээ

img

Америкийн NBC суваг “Хиллари” дөрвөн цагийн хугацаатай мини-сериал хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын тухай кино 1998 оны үйл явдлаас эхлэх гэнэ. Үзэгчид Хиллариг эхнэр, эх, улстөрч, тэргүүн хатагтай, Америкийн гадаад яамны тэргүүн байсныг харах болно. Түүний дүрд жүжигчин Дайан Лэйн тоглох аж.

.

Төслийн удирдагчийн ярьж байгаагаар Хиллари Клинтон өөрөө оролцохгүй бөгөөд сериал 2015 оны зун ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн гаргахаар төлөвлөжээ. Харин Билл Клинтоны дүрд хэн тоглох нь хараахан тодроогүй байгаа аж.

.

Үүний зэрэгцээ Хиллари Клинтоны тухай “Родэм” бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр болсон билэ. Родэм бол Хилларигийн нөхөрт гарахаас өмнөх овог юм. Киног Жеймс Понсольдт найруулж Скарлетт Йоханссон түүний дүрд тоглоно. Кино 2016 онд дэлгэцэнд гарна.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@yahoo.com
2013-07-30