О.Бум-Ялагч: “Арева”-гийн удирдлагууд Улаанбадрахчуудын тархийг угаах гэж байна

img

Францын “Арева” групп Дорноговь аймгийн Улаанбадрах суманд өөрийн охин компани болох “Кожеговь” компани ураны хайгууль явуулж, олборлолтын өмнөх шатанд хүрээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Монголын ногоон нам “Арева”-г шүүхэд өгөхөөр болсон талаар мэдээлэл цацагдах болов. Энэ талаар Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагчаас тодрууллаа.

.

-Танай нам “Арева” группыг шүүхэд өгч байгаа гэж сонслоо. Энэ үнэн юм уу?

-Тиймээ. Бид Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгууль явуулж, олборлолтын ажил хийдэг “Арева” группын охин компани болох “Кожеговь” компанийг олон улсын шүүхэд өгөхөөр хөөцөлдөж байна. Үүнийг мэдсэн тус компанийнхан үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа. Бодвол нутгийн иргэдийн бухимдлыг намжтал үйл ажиллагаагаа түр зогсоосон байх. Учир нь олон улсын шүүх тухайн орон нутгийн иргэдийн саналыг харгалзаж үздэг.

.

-Одоогийн байдлаар хэдэн иргэн хохироод байна вэ?

-Сүүлийн хагас жилд хайгуулийн талбайн орчимд мал адгуус үхэж, малчдын санааг зовоож байна. Одоогийн байдлаар Улаанбадрах сумын 340 гаруй иргэн хохироод байгаа. Цаашид хэд болж өсөхийн мэдэхгүй. Тиймээс манай Ногоон нам болон бусад иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцэж мал хорогдож буй шалтгааныг ураны үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэж, компанийн тодорхой бүс дэх үйл ажиллагааг зогсоохыг удаа дараа шаардсан.

.

-“Арева”-гийн удирдлагууд нутгийн иргэдтэй өнөөдөр уулзалт хийж байгаа гэсэн шүү дээ?

-Тийм. “Арева”-гийн удирдлагууд өнөөдөр нутгийн иргэдтэй уулзалт хийж, тэдний тархийг угаах гэж байна. Уг уулзалтаараа “Кожегоби” компанийнхан үйл ажиллагаагаа орон нутгийн иргэдэд дэлгэрэнгүй танилцуулж, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа тайлагнах юм гэнэ лээ. Тэдний зохион байгуулж буй энэ үйл ажиллагаа нь нутгийн иргэдийн санаа сэтгэлийг түр зуур аргацаах арга. Иргэдийг тайвширсны дараа ахиад л ураны олборлолтоо хийх болно.

. Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mongol ulsiin hogjild nileen huvi nemer oruulj bga kompani bhaa, ijil uil ajillagaa yavuuldag olon kompani bga shudee
2013-08-01
haha:
soliotoin
2013-07-31
Уран:
Энэ Арева гарчвал оронд нь Орос юм уу ХЯтад орж ирэхгүй гэсэн баталгаа байна уу? Миний сонссоноор нэлээн том орд олдсон гэнэ лээ. Францууд гарсны дараа 2 их хөрш маань байгаль орчинд халтай юм гээд тэр ордыг зүгээр орхихгүй нь лав. Хятад, Орос 2 байгальд хамгийн хор нөлөөтэй технологи хэрэглэдгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Уран луу ороод ирвэл юун байгаль орчин эрүүл мэнд. Ёстой хуц гэх байлгүй. Дээрээс нь дээгүүрээ хахуул цутгаад нөгөө хэд нь ард олныг нам дарж цагдаа цэрэг болоод жижиг иргэний дайн маягийн юм болоод л... Ер нь тэгээд уран мэтийн стратегийн чухал ач холбогдолтой ашигт малтмалд 2 хөршөөсөө гадна 3-дагч орныг оруулж байх хэрэгтэй болов уу. Бас цөмийн цахилгаан станцын талаар ч бодох л хэрэгтэй байх. Алийн болгон бид аргал, хоргол, нүүрс гэж явах вэ дээ
2013-07-31
өахримёбужэнх:
Улаанбадрах суманд энэ жилийн төл уранд хордож үхлээ гээд байх юм. Гэтэл аливаа цацраг идэвхит бодис амьд биед хуримтлагдсан хэмжээнээс болж хордох улмаар үхэх аюултай байдаг. Гэтэл өвс ногоонд бараг ороогүй тугал үхдээд байдаг, гэтэл овоо хэдэн жил амьдарсан тэр хэрээрээ хэрвээ цацраг идэвхит бодис их байвал түүнд хамгийн ихээр хордсон байх боломжтой том мал бараг үхээгүй байхад дэмий юм донгосох юм. Тэгээд ч байгаль дээр байгаа ураны агууламж амьд амьтан тэр тусмаа энэ жил гарсан төл малыг үхэхэд хүргэх их дозоор байдаггүй. Битгий эх оронч болж сүгсэлз, юм болгонд л болохгүй бүтэхгүй гэвэл хэнч чадна, хийж бүтээх гэдэг чинь амны зоргоор болчих зүйл биш шүү
2013-07-30
зочин:
уул нь энэ хүнийг бага ч гэсэн боловсролтой хүн байх гэж боддог. Гэтэл огт хамаагүй юм ярьж хүмүүсийн толгойг эргүүлээд бх юм. Мөнгө л хүнийг ингэж эвддэг бх даа. тэрнээс биш бага зэрэг ч мэдлэгтэй хүн бол цөмийн бөмбөг дэлбэлчихсэн биш дээ, ураны, цацрагийн хордлог гэж дэмийрмээргүй л юм
2013-07-30
humuusee:
ene bym yalagch bol zugeer l mungu saagch ene hund itgej bolohgui zugeer zund ni haya
2013-07-30
.......:
Нутгийн ИРГЭД Минь наад новшнууддаа ХУУРТАВ даа. Эцсээ хуртэл эсэргууцэх естой шуу.
2013-07-30
setgel:
Denjij baina .. Areva giin holsnii commentchid dor ni muulaad ogchee ... gazar nutgiinhaa toloo temtsej baigaa hun yahaaraa gadnii gar hol boldog yum be ...
2013-07-30
MD-12:
Бас нэг ядаргаа.
2013-07-30
иргэн БМ:
ЭНЭ БУМЯЛАГДАГЧ ГЭЖ НЭГ АМЬТАН "ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД" ГЭГЧЭЭР ХИЙ УЛС ТӨРЖИХӨӨС ӨӨР ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЁСТОЙ ӨӨРӨӨ ЮМНЫ УЧИР МЭДЭХГҮЙ МАЛЧИДЫН ТАРХИЙГ УГААХ ГЭЖ ЯДАЖ БАЙНАА. НЭГ Ч СОНГУУЛЬД ЯЛЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ МОНГОЛЫН ХӨГЖИЛД БҮҮ СААД БОЛООЧ НОВШОО...
2013-07-30
12134:
ene neg yumiig ovoo gej bodoj bsan chin bas neg gadnii gar hul bolson amitan bsan yum bna...
2013-07-30