Олон хүний аминд хүрсэн осол гарч НҮБ мэдэгдэл хийв

img

Сүүлийн хэдхэн хоногийн хугацаанд зам тээврийн томоохон ээлж дараалан гарав. Уржигдар л гэхэд Канадад нефть ачсан галт тэрэг дэлбэрч 120 гаруй хүн амь насаа алдсан. Гэтэл өчигдөр өглөөний долоо цагийн орчимд Испанид галт тэрэг осолдож 78 хүн амиа алдан олон хүн бэртэж гэмтсэн. Италид хот хоорондын автобус өндөр эрэг рүү хальж 35 хүний аминд хүрсэн. Өнөөдөр өглөөний дөрвөн цагийн орчимд  Швейцарьт томоохон осол болсон талаар “ВВС” агентлаг шууд дамжууллаа.

.

Хоёр галт тэрэг мөргөлдсөн аймшигт осол гарсан байна. Ослын улмаас нас барсан хүний тоо 40 гаруй болж, тав хүнийг яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэжээ. Одоогоор ослын шалтгааныг мөрдөн шалгаж байгаа юм.

.

Томоохон осол сүүлийн үед ихээр гарах болсонтой холбогдуулж НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж замд гаргаж байхыг бүх улсад сануулсан байна. Мөн галт тэрэгний осол гарсан улсуудад яаралтай мэдэгдэл явуулжээ. Мэдэгдэлд дурьдсанаар “Нэн яаралтай галт тэрэгний ослын үнэн учрыг олж, үйл ажиллагаагаа явуулж байгаа галт тэрэгнүүддээ техникийн шалгалт хийсний дараа иргэдийг хүлээн авах хэрэгтэй. Хамгийн гол нь хэргийн үнэн зөвийг олохыг тулд хүчирхийллийн аргаас татгалзаж, энхий зам буюу парламантын системээр шийдэнэ үү” хэмээжээ. Ослын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн энэхүү үйл явдалд Засгийн газраа буруутгаж байгаа тул НҮБ-ын Аюулгүйн зөвлөл аливаа мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлж уг мэдэгдлийг явуулсан байна.

Сүүлийн долоо хоногийн хугацаанд болсон галт тэрэгний ослоор 250 гаруй иргэн амиа алдсан байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

terror:
Terrorismaas ulbaatai suirluud biz dee ongots bish iimerhuu teevriin heregsluud ruu shiljsen baina
2013-07-30