Хакухо үндэсний бөхөөр барилджээ
Японы мэргэжлийн сумогийн монгол бөхчүүд багаасаа л барилддаг, ноцолддог, үндэсний бөхөөр хичээллэдэг, түүнд хорхойтой хүүхдүүд байсан гэдэг. Тиймдээ ч тэдэнд ганц ч гэсэн үндэсний бөхөө барилдаж, зүлэг ногоон дэвжээн дээрээ гарах битүүхэн хүсэлтэй байдаг биз.
Хааяахан Асашёорюү Д.Дагвадорж аварга бөхийн барилдаан шимтэн үздэг нь үүний тод жишээ. Саяхан их аварга Хакухо М.Даваажаргал саяхан эх орондоо ирсэн. Тэрбээр энэ сарын 26, 27-нд болсон Төв аймгийн наадамд зодоглоно хэмээж байсан ч гэмтэлтэйн улмаас барилдаагүй билээ.
Гэвч тэрбээр эх орондоо алжаалаа тайлж явахдаа нутгийн залуустайгаа үндэсний бөхөөр барилджээ. Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ