
Баянгол дүүргийн хэмжээнд Монгол улсын Гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилттэй танилцах Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шалгалт эхэллээ. Шалгалт дүүргийн нутаг дэвсгэр дээр дөрвөн өдөр үргэлжилэх бөгөөд Баянгол дүүргийн 100 томоохон аж ахуйн нэгжид үзлэг шалгалт хийж хуулийн хэрэгжилт болон онцгой байдал, гамшгийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нь танилцах юм.
Энэхүү шалган туслах комиссыг Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга дэд ахмад Ч.Намсрайжав ахлаж байна. Тус комиссыг дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Л.Амгалан болон комиссын гишүүд хүлээн авч ажил байдлаа танилцуулсан бөгөөд шалгалт дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс эхэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ