Нийслэлийн тээврийн газраас зөвшөөрөл өгөөгүй тул зүүн чиглэлд зам хаасангүй

img

  "Гялс" төвийн уулзвараас зүүн тийш Баянзүрх дүүргийн Тамгын газар хүртэлх нэг км замын урд урсгалыг өчигдөр орой хаахаар төлөвлөж байсан. Гэсэн хэдий ч Нийслэлийн Тээврийн газраас зөвшөөрөл олгоогүй тул зам хаах хугацааг хоёр хоногоор хойшлуулахаар болжээ.   Иймд зам нээх хугацаа мөн хоёр хоногоор хойшилж байгаа юм. Харин Зүүн 4 замын уулзвараас хойш Сансарын туннель хүртэлх замыг өчигдөр орой хаасан бөгөөд төлөвлөгөөний дагуу наймдугаар сарын 01-нд нээхээр төлөвлөжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ