Дэлхийн анхны иргэн нас баржээ

img

 

АНУ-д нийгмийн зүтгэлтэн, дэлхийн анхны иргэн Харри Дэвис нас баржээ. Тэрээр 92 нас хүрэхэд гурав хоног дутуу байхдаа бурхны оронд явсан байна. Харри Дэвис 1921 оны долдугаар сарын 27-нд АНУ-ын Бар Харбор хотод төржээ. Бродвейн жүжигчин байсан. Дэлхийн хоёрдугаар дайнд сөнөөгч онгоцны нисгэгчээр оролцож байжээ.

.

1948 онд тэрээр Парист  АНУ-ын иргэнээс татгалзаж байгаагаа мэдэгдэн өөрийгөө “дэлхийн иргэн” болсон гэж зарласан юм. Түүнийг Францын эрх баригчид нутгаасаа гарахыг шаардсан ч тэрээр НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган болж байсан Шайо ордонд нэвтрэн орж нейтраль бүсэд орж чадсан билээ. Дэвис зорилгодоо хүрч дэлхийн анхны иргэн болсон юм.

.

Тэр 1953 онд дэлхийн иргэн гэсэн статус санаачлан баримт бичиг олгох болжээ. Гэвч дэлхийн иргэн гэсэн статусыг өдгөө Буркин-Фасо, Танзан, Мавритан, Того, Зимбабве улс л хүлээн зөвшөөрдөг юм. Түүнийг Альберт Эйнштейн, Альбер Камю, Андре Жид нарын олон нэр хүндтэй төрийн зүтгэлтнүүд дэмждэг байв.

.

Дашрамд дурдахад, хамгийн сүүлд дэлхийн иргэний паспортыг Америкийн тагнуулч асан Эдвард Сноуденд  энэ сарын 10-нд олгожээ. Баримтыг Вашингтонд байрладаг төрийн бус байгууллагаас олгосон байна. Түүний паспортыг Мавритан, Танзан, Того, Эквадор улс хүлээн зөвшөөрчээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hggddds:
Uuru mal bnda haha...
2013-07-30
zochin:
garchigaa zov ogoochee hooson tolgoinuudaa.anhni delhiin hun geech.unshij utga aguulgataigaa niitsulj neree ogch chadahgui shuud mahchilj orchulhaas oor chadvargui malnuud.
2013-07-30