Экс ерөнхийлөгч иргэнээ суллуулах хэлэлцээр хийнэ

img

АНУ-ын экс ерөнхийлөгч Жимми Картер Пхеньянд ирэх сарын 2-ноос долоо хоногийн хугацаанд айлчлахаар болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Айлчлалын гол зорилго нь тус улсад хоригдож буй Америкийн иргэн Кеннет Бэг суллуулах аж. Жимми Картерийн айлчлал хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суулгах хэмжээний томоохон улс төрийн айлчлал болно гэдгийг уг мэдээнд дурьджээ.

.

Жимми Картер 2010 онд хийсэн анхныхаа айлчлалаар тус улсад хууль бусаар нэвтэрсэн хэргээр найман жилийн хорих ял сонссон АНУ-ын иргэн Айжалон Мали Гомесыг суллуулах хэлэлцээрийг амжилттай явуулж, хэргийг нь түдгэлзүүлэн эх оронд нь аюулгүй авчирч байсан аж. Энэ удаа улс төрийн хэргээр хоригдож буй Кеннет Бэ гэгчийг суллуулах зорилготой айлчилж буй.

.

Кеннет Бэ нь 2012 оны арваннэгдүгээр сард Хойд Солонгосын зүүн хойд нутгаас баривчлагдсан. Хойд Солонгост жуулчлалаар аялаж байсан түүнийг Пхеньяны шүүх төрийн нууц мэдээлэл задруулахыг санаархсан хэмээн буруутгажээ. Шүүхээс гадаад иргэдийн хоригддог хөдөлмөрийн лагерьт таван жил албадан хөдөлмөр эрхлүүлэх ял оноосон байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naska:
svr hvch mungu tugrug bol haaaan
2013-07-30
arai uur:
tom gvren arai l ondoo ymaa
2013-07-30
irgenii duu hooloi:
uuruusuu l bolson bna shde gadaadaas hytad bolon north koread yu hiij bgaagaa vrgelj hynaj bai
2013-07-30
delden tuulai:
fuck
2013-07-30
ariunaa:
tiimee ene argiig hereglej olon irgenee abrah uchirtai
2013-07-30
boldbaatar:
ulsiinhaa irgeniig ingej hamgaaldag yum bna ene argiig heregleh heregtei
2013-07-30
zugeer yum:
erunhiilegch bas ingj ywaasai da
2013-07-30