
Их Монгол Улс байгуулагдсаны 807, ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын начин цол хүртсэн Хилийн 0119 дүгээр ангийн техникч Л.Цэрэнтогтохыг ХХЕГ-ын дарга болон Даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн байна.
Түүнд ХХЕГ-ын даргын тушаалаар дэслэгч цол олгож, дурсгалын бичээс бүхий мөнгөн аягыг гардуулжээ. Дашрамд дурдахад, Монгол Улсын начин Л.Цэрэнтогтох 2006 онд Говь-Алтай аймгийн наадамд шөвгөрч аймгийн начин цол, 2007 онд Говь-Алтай аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байсан бол энэ жил Улсын наадамд тав давж улсын начин цол хүртсэн билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ