Н.Түмэндэмбэрэл нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус яамны Оношилгоо, эмчилгээний, технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судлалын Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг нарыг ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.
Тиймээс энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд Эрүүгийн цагдаагийнхан баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон.
Өдгөө эл хэрэгт холбогдогчдоос Н.Түмэндэмбэрэл, С.Батзориг нараас бусдыг нь насанд хүрээгүй хүүхэдтэй, гадуур шалгах боломжтой гэж үзээд батлан даалтад гаргасан бөгөөд уг хэргийг нийслэлийн Прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байсан ч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Ингэхдээ албан тушаалын хэрэг хэмээн үзэж харьяалал тогтоон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ