15-ны өдрөөс эхлэн иргэн бүрт хувь хишиг тараана

img

Хүний хөгжил сангаас  cap  бүр иргэн бүрт   21  мянган  төгрөг олгохоор шийдвэрлэсэн.  Төсөвт ийнхүү тусгасан ч эх үүсвэр нь эргэлзээтэй энэхүү хувь хишгийг иргэд яг хэзээ авах вэ гэдгээ хүлээж байгаа.

Өнгөрсөн  2010 оны тухайд   нэг сая есөн зуун мянган хүн эх орны хишиг хүртэж,  долоон зуу гаруй мянган хүн авч чадаагүй гэх мэдээллийг албаны эрхмүүд өгч байна. Гэхдээ 700 мянган иргэний   мөнгө  банкинд байршсан хэвээрээ гэж  байна.  Мөн  сар тутмын  21 мянган төгрөг   энэ сарын 10-наас эхэлж банкинд  байршуулах аж. Харин 15-ны өдрөөс эхлэн албан ёсоор хувь хишгийн мөнгийг олгох юм байна. Эх орны хишгийг  Хаан, Хадгаламж,   Хас, Капитал   банкаар дамжуулж иргэн бүрт олгох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ