Ким Кардашины хүүд 2500 ам.долларын машин бэлэглэжээ
Дуучин Жейзи, Бейонси нар мэндлээд удаагүй байгаа Ким Кардашины хүү “North West”-тэй гэрт нь очиж танилцгаажээ. Кейни Вейст, Жейзи нар 2000 онд хамтран уран бүтээл хийснээс хойш нөхөрлөж ирсэн түүхтэй. Хоёр рэпперийн удаан хугацааны нөхөрлөл эхнэрүүдэд нь нөлөөлж “Холливуудын хамгийн сайхан гэр бүлийн найзууд” хэмээн алдаршаад нэлээдгүй хугацаа өнгөрчээ.
6
Нөхөрлөлийн хүрээнд саяхан амаржсан Ким Кардашин дээр Жейзигийн гэр бүлийнхэн зочилж оройг хамт өнгөрүүлсэн байна. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр Жейзи, Бейонси нар North West хүүд 2500 ам.долларын үнэтэй тоглоомон машин бэлэглэсэн гэнэ. 2012 онд дуучин Бейонсиг төрөхөд Кейни Вейст, Ким Кардашин нар охинд нь зориулан хүүхдийн дуу бичлэгийн студи бэлэглэж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ