Хөвсгөл далайд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг олжээ
Хөвсгөл далайд живсэн 300 тн жинтэй Сүхбаатар хөлөг онгоцыг олжээ. Монголын зүүний хүчний холбооноос Хөвсгөл далайн гүнийг цэвэрлэх санаачлагыг гаргаж, БНСУ-аас ирсэн дөрвөн шумбагчдыг энэ сарын эхээр авчирсан билээ.
Тэд Хөвсгөл далайн ёроолоос 50 орчим техник хэрэгсэлийг гаргаж авахаар болжээ. Эдгээрийн дотроос 1986 оны арванхоёрдугаар сарын 12-нд живсэн 300 тн-ын жинтэй Сүхбаатар хөлөг онгоцны бичлэг хүмүүсийн анхаарлыг татаад байна. Зөвхөн өөрийнх нь жин 300 тн учраас ямар техник хэрэгслээр хэрхэн татаж авахаа шийдэж чадахгүй байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ