Галзуу хулганы зам эвдэрч нэг хүүхэд амиа алджээ
Испаний Барселон хотноо хүүхдийн паркийн Галзуу хулганы зам эвдэрч 15 настай охин амиа алдаж, хоёр хүн гэмтэл авчээ. Гэмтэл авсан хоёр хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд эрчимт эмчилгээнд орсон байна.
"El Pendulo" хэмээх Галзуу хулганы тулгуур багана нь нугалран салсны улмаас осол болжээ. Энэхүү тоглоом чөлөөт уналтаараа Испанидаа хамгийн алдартай нь бөгөөд зөгийн үүр шиг хэлхэн багласан багана, зорчигчдийг 38 метр өндөрт өргөсний дараа 100 км/цагийн хурдтайгаар ердөө л 2,8 секундэнд доош буулгадаг юм байна. Үүний дараагаар 50 метрийн урттай 360 градус эргэдэг ажээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ