Замын хөдөлгөөний шинэ журмын талаар мэдээлэл хийнэ
Маргаашнаас эхлэн замын хөдөлгөөний шинэ журам хэрэгжиж эхлэх гэж байгаа. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр боллоо. Хэвлэлийн хурал "Хангарьд" ордны 14 давхарт 11.00 цагаас болно.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зөрчлийг хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн тохиолдолд хариуцлага тооцох энэхүү журам хэрэгжсэнээр зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцох, торгуулийн бэлэн бус хэлбэрт орох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ