
Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 13-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон.
Тус шүүх хуралдаанаар Лениний музейг музейн зориулалтаар ашиглах нь зөв гэсэн шийдвэрийг гаргасан. Тиймээс хариуцагч тал болох Монгол Ардын намаас Лениний музейн өмчлөлийг ССАЖЯ-нд шилжүүлэхээр болсон билээ. Харин Чингэлтэй дүүргийн шүүхийн уг шийдвэрийг хууль бус хэмээн үзсэн МАН-ынхан давж заалдаад байсан юм. Тэгвэл Өнөөдөр 08.30 цагт нийслэлийн шvvхэд Лениний музейн давж заалдах шатны шvvх хурал болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ