Тэсийн голын ойролцоо Сибирийн гүлмэр нутаглаж байна

img

  Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн  Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Лхамсүрэн энэ сарын сүүлээр  Тэсийн голын байгалийн цогцолбор газарт Сибирийн шивэр гүлмэрийн судалгааг амжилттай явуулжээ. Судалгааны үр дүнд Тэс сумын 10-р багийн нутаг Намарзан гэдэг газраас 25км орчим зайд орших Шар булаг гэх газарт  Сибирийн шивэр гүлмэр байгааг олж тогтоосон байна. Биологич Н. Лхамсүрэн анх 1993 онд энэ амьтныг олж тогтоон, баруун монголын анхны сүүлтэй хоёр нутагтан амьтнаар тэмдэглэж байсан ажээ. Мөн энэ судалгааны явцад Тэсийн голд голын халиу амьдардаг болохыг шинээр тогтоосон байна.   Шивэр гүлмэр буюу Сибирийн гүлмэр нь хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн сүүлтэй хоёр нутагтны баг болох гүлмэрийн овогт багтдаг. Хоёр нутагтны бүлэг дотор хамгийн өргөн тархалттайд тооцогддог энэ амьтан ОХУ, Казахстан, Хятад, Монгол, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Японы нутаг дэвсгэрт амьдардаг. Манай орны умард нутгийн ой тайга, ойт хээрийн бүсийн ус, гол, мөрний ойр намгархаг газар зонхилон амьдардаг байна. Шөнийн амьдралтай уг амьтныг алж устгахыг хориглосон байдаг ажээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@yahoo.com
2013-07-31