Брэдли Мэннинд 136 жилийн ял сонсч магадгүй
АНУ-ын дайны нууц баримтуудыг “Wikileaks” сайтынханд дамжуулсан нь тогтоогдсон цэрэг Брэдли Мэннингийн шүүх хурал үргэлжилсээр байна.
Цэргийн шүүхээс түүнийг 20 зүйл ангиар буруутгаж ял төлөвлөж байгаа билээ. “Wikileaks” өнгөрсөн тавдугаар сарын 15-нд сайтдаа Брэдли Мэннингээс авсан баримтуудаа байрлуулсанаар АНУ-ын нууц мэдээллүүд нийтэд ил болсон билээ. ВВС агентлагийн бичсэнээр Брэдли Мэннинг дээд тал нь 136 жилийн ял сонсч магадгүй. Хэрэв түүний өмгөөлөгч нь сайн ажиллаж чадвал ялыг 50-60 жил болгож багасгах боломжтой гэжээ.
“Wikileaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж “Бид хоёр нүүртэй төрийг үнэн бодит байдлыг харуулахыг зорьсон, түүнээс биш мөнгөний төлөө АНУ-ын нууц хэргийг дэлгээгүй” гэдгийг хатуу санах хэрэгтэй. Дэлхийн түүхэнд Брэдли Мэннин шиг том алхам хийх цэрэг эрийг хараагүй. “Тэр бол баатар” гэжээ.
Түүнчлэн Цэргийн шүүхийн өмнө “Түүнийг сулла, тэр бол баатар” хэмээх лоозон барьсан иргэд цөөнгүй байгаа аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ