Б.Амархүү: Уртын дуугаар уран бүтээл тууривна
“Universe Best Song`s” уралдааны шүүгчээр ажиллах болсон дуучин Б.Амархүү оролцогчдод мэргэжлийн талаас чадварлаг гэгчийн зөвлөгөө өгчихдөг. Орос хэлээр гаргууд ярьж, дуулдаг тэрбээр эх хэлнээсээ ч илүү эзэмшсэн гэхэд болно. Тэгвэл дуучин Б.Амархүү тун удахгүй уртын дуу дуулж, элэг нэгтнээ баярлуулах нээ.
Энэ тухайгаа тэрбээр саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт орохдоо ярьжээ. Тэрбээр “Би монгол хүн болж төрснийхөө хэргийг гаргаж уртын дуу дуулж сурж байгаа. Энэ саналыг манай өвөө тавьсан. Өвөө маань “Миний хүүд бурханаас заяасан байгалийн авъяас байгаа” гэж хэлсэн. Уртын дуу сурахад нэлээд цаг хугацаа зарцуулагдаж байгаа сайн дуулж сурсныхаа дараа уртын дуугаар уран бүтээл тууривна. Цомог ч гаргахыг үгүйсгэхгүй” хэмээн ярьжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ