Хэрэгтнүүдийн гараас 105 хүүхдийг аварлаа

img

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо томоохон баривчилгааг зохион байгууллаа.  Нийт 76 хотыг хамарсан уг ажиллагаагаар хүний наймаа, хүүхэд худалдаалдаг сүлжээний гишүүн 150 гэмт хэрэгтэнг баривчилжээ. Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, орон нутгийн цагдаагийн байгууллагын төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлан энэ талаар мэдээлэл хийсэн аж.

Баривчилгааны үеэр боолчлолд өртөж байсан 105 хүүхдийг суллаж, эмчийн үзлэгт хамруулсан байна. Гэмт этгээдүүд тэднийг бүхээгтэй автомашин, дэн буудал, казино зэрэг газарт хорьж, мөнгө олох хэрэгсэлээ болгон ашигладаг байсан гэнэ. Гэхдээ хэрэгтнүүдийн нэрийг олон нийтэд зарлахаас татгалзаж байгаа юм. “Гэр бүлийн зүгээс хараа хяналт сул 13-16 насны охид ихэвчлэн гэмт хэрэгтний анхаарлыг татдаг” хэмээн Хууль зүйн сайдын орлогч Рональд Хоско мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ