Гурван улсын эдийн засгийн уулзалт болно

img

Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны чуулга уулзалт БНХАУ-ын Эрээн хотноо ирэх сарын 20-23-нд болно. Уг уулзалттай холбогдуулан Эрээн хотын дарга, ноён Бао Чон Мин МҮХАҮТ-д айлчилж танхимын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй уулзжээ.

Энэ үеэр С.Дэмбэрэл Монголын бараа, бүтээгдэхүүнийг зөвхөн үзэсгэлэн худалдаагаар бус байнга борлуулж байх талаар санал тавихад Хятадын тал Эрээн хотын их дэлгүүрт “Монгол барааны давхар” нээх боломжтойг дуулгасан байна.

Монголчуудын хувьд зөвхөн уламжлалт төдийгүй, экспортын шинэ бараа, бүтээгдэхүүнийг урд хөршийнхөнд дэлгэн танилцуулах нь жижиг, дунд бизнесийнхнийг дэмжих нэг хэлбэр, урамшуулал болно гэдэгт хоёр тал санал нэг байв. Ийнхүү манай бизнес эрхлэгчид урд хөршид бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой боллоо.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ