Баянбүрдийн тойргоос хойш 650 метр замыг хаана

img

  Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлтийг ажиллаж үргэлжилж байна. Зам барилгын ажлын хүрээнд нөгөөдөр буюу наймдугаар сарын сарын 02-ны оройн 22.00 цагаас эхлэн Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүртэлх 650 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан хучилтын ажил хийхээр болжээ.   Энэ хэсэгт наймдугаар сарын 12 хүртэл хучилт хийх бөгөөд цаашид хэсэгчлэн хаах төлөвлөгөөтэй. Тухайлбал, Цагаан байрны уулзвараас Дэнжийн мянгын уулзвар хүрэх замыг наймдугаар сарын 12-ноос 19-ний өглөө хүртэл, Дэнжийн мянгын уулзвараас 32-ын тойрог хүрэх замыг 19-нөөс 29-ний өглөө хүртэл тус тус хааж хучилт хийнэ.   Энэхүү зам барилгын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгасан байхаар төлөвлөж байгаа аж. Нийт замын уртад цахилгааны шугам сүлжээ шилжүүлэх болон борооны ус зайлуулах шугамын ажлууд бүрэн хийгдээд байгаа юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ