Цахилгааны төлбөрөө явуулын кассаар төлөөрэй

img

Цахилгааны төлбөрийг явуулын кассаар авч эхэлжээ. Тодруулбал, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК “Хэрэглэгчийн сар” аяныг ирэх сарыг дуустал зарласан байна. Уг аяны хүрээнд зуслангийн айлуудаас цахилгааны төлбөр хураан авах явуулын касс ажиллуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг ажил, амралтын аль ч өдөр явуулын касс машинд бэлнээр болон виза картаар тушаах боломж бүрдсэн байна.

Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй Яргайтаас бусад бүх зусланд явуулын касс есдүгээр сарын 1-нийг дуустал даваагаас бусад гаригт 09.00-20.00 цаг хүртэл ажиллана.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ