Хятадын бодлогыг эсэргүүцэн өөрийгөө шатаажээ
Түвдийн 18 настай лам Кунчок Сонам өөрийгөө шатааж, нас баржээ. Тэрбээр Түвд дэх Хятадын бодлогыг эсэргүүцсэний тэмдэг болгож ийнхүү амьдаараа зулын гол болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Кунчок Сонам Хятадын Сычуань мужид байдаг өөрийн шавилан суудаг хийдэд өглөөний мөргөл үйлдээд дараа нь өөрийгөө шатаасан хэмээн “ВВС” агентлаг мэдээлжээ.
Сүүлийн дөрвөн жилийн дотор 100 гаруй түвд лам эрх чөлөөний төлөө зулын гол болсон байна. Түвдүүд эх оронд нь Хятадын эрх баригчдын явуулж байгаа бодлогыг хэтэрхий харгис хэмээн үзэж, өөрийгөө золиослох нь энгийн үзэгдэл боллоо гэж мэдээллийн хэрэгслүүд дүгнэж байна. Уг хэрэгтэй холбогдуулан өнөөдрөөс Түвдийн худалдааны төв, дэлгүүр зэргээр шатаж дэлбэрэх зүйлүүдийг зарахыг хориглосон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ