Дүрэм зөрчсөн жолооч 14 хоногийн дотор торгуулиа төлөх ёстой

img

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар  “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмыг баталж, уг  хяналтын төхөөрөмжид /камер/ бүртгэгдсэн зөрчил гаргасан этгээдэд болон цахим хуудсаар иргэдээс ирүүлсэн фото зургаар баримтжуулсан зөрчилд торгууль, шийтгэл оногдүулахаар болоод байгаа билээ. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв, ЗЦГ, “Үндэсний Дата төв”, “Монгол шуудан” компани хамтран мэдээлэл хийлээ.

.

Уг мэдээллийн үеэр ЗЦГ-ын хөдөлгөөн зохицуулалтын албаны дарга Ч.Нямаа “Нийслэл хотод иргэд нь тав тухтай аваар осолгүй зорчих эрхтэй ба хотын засаг захиргааны байгууллага нь энэ нөхцөлөөр хангаж өгөх авто зам дэд бүтэц, хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгслээр хангах үүрэгтэй. Нийслэл хотын иргэн бүр замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцсоноор замын хөдөлгөөнд айх аюулгүй, тав тухтай зорчих  боломж  бүрдэнэ. Журам ёсоор зөрчил гаргагч нь торгуулийн хуудсыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор төлбөрийг Улаанбаатар хотын Төрийн сангийн дансанд тушаах үүрэгтэй.  Хэрэв торгуулийн хуудсаар ногдуулсан төлбөрийг 14 хоногийн дотор сайн дураараа төлөөгүй бол эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэхээр зохицуулагдсан байна. Энэ оны наймдугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдөр шөнийн 00.00 цагаас эхлэн мөрдөнө” хэмээн ярив.

.

Дашрамд дуулгахад, Замын хөдөлгөөний хяналтын камер суулгаснаар сүүлийн хэдэн жил нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвд хурд хэтрүүлсэн болон гэрлэн дохио зөрчсөн гэх зөрчлүүдийн илрүүлэлт  сайжирчээ. Тухайлбал, 2011 онд нийт 329.002 зөрчил гарснаас 38.4% нь хурд хэтрүүлсэн, 61.6% нь улаан гэрлэн дохионы зөрчил, 2012  онд нийт 285.833 зөрчил гарснаас 47.3% хурд хэтрүүлсэн, 52.7% улаан гэрлэн дохионы зөрчил, 2013 онд 6 сарын 30 өдрийн байдлаар 76.299 тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж, 49.876  тээврийн хэрэгсэл уулзварт улаан гэрлээр нэвтэрсэн үзүүлэлттэй гарсан байна.

.

Хэвлэлийн хурлын үеэр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожоос дараахь тодруулгыг авлаа.

.

- 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний хяналтын камераар илэрсэн зөрчилд хариуцлага тооцохоор боллоо. Камераар зөрчлийг яаж илрүүлэх вэ?

-Камер нь автоматжуулсан системтэй учир тээврийн хэрэгслийг аль замд, хэзээ, хэдэн км цагийн хурдтай орсныг болон аль уулзварт хэдэн цагт улаан гэрлээр нэвтэрснийг зураг болон бичлэгээр баталгаажуулаад гаргаад ирнэ. Өөрөөр хэлбэл,зөрчлийн тухай мэдээлэл автоматаар хэвлэгдээд гараад ирнэ. Түүнийг нь  дугтуйлж, мэдэгдлийн хуудсыг шуудангаар, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэнэ.Орон нутгийн дугаартай автомашины жолооч Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд оролцож байхдаа дүрэм зөрчсөн тохиолдолд ч торгуулийн хуудас тухайн автомашин эзэмшигчийн хаягаар орон нутагт ньочно.

.

-Зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Зөрчил гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг “Үндэсний Дата Төв”–өөс авч, торгуулийн мэдээллийг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэх юм. Хэрвээ иргэн бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй бол үүрэн телефоны оператороор дамжуулан гар утсанд нь SMS  явуулах, хорооны зохион байгуулагчидтай хамтран ажиллаж, торгуулийн хуудсыг зөрчил гаргасан этгээдэд хүргэх юм. Иргэн өөрөө болон өөр хэн нэгэн машиныг нь барьж яваад зөрчил гаргасан тохиолдолд торгуулийн хуудас зөвхөн  автомашины эзэмшигчид ирнэ. Мөн албан байгууллагын нэр дээр байдаг автомашиныг барьж яваад зөрчил гаргасан тохиолдолд торгуулийн хуудас албан байгууллагын нэр дээр очих юм. Ингэснээр цагдаагийн албан хаагчид торгуулийн бэлэн бус хэлбэрт шилжиж байгаа юм. Замын хөдөлгөөний хяналтын камераар илэрсэн зөрчилд хариуцлага тооцох, торгуулийн мэдэгдэх хуудсыг хэвлэх, торгуулийн хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргэх, торгууль төлөлтийн байдал, явцад хяналт тавих, зөрчлийн мэдээллийг төрийн мэдээллийн санд бүртгэх, тухайн мэдээллийн сангийн бүртгэлээс хасах ажиллагааг зохион байгуулах бүтэц, орон тоо болон тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.

.

-Зөрчил илрүүлэгч камерууд иргэдийг хохироохгүй байх баталгаа бий юу?

-Өнөөдрийн байдлаар хотын хөдөлгөөн ихтэй 11 уулзвар дээр камер байршуулсан. Цаашид камерын тоог нэмнэ. Камеруудыг Монгол улсын Хэмжилзүйн зөвлөлийн зургадугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрч, хэмжих хэрэгслийн улсын бүртгэлийн 395 дугаар гэрчилгээ олгосон. Тиймээс зөрчлийн буруу хэвлэх, иргэдийг хохироох асуудал гарахгүй. Олон улсад хэрэглэж байгаа стандартын шаардлага хангасан камерууд ажиллаж байгаа

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ger horoollyn hayag n todorhoi bus humuus zavshih taltai yum bna.Ted zamyn hudulguunii durem mash ikheer zurchdug.Joloony unemleh deer havsralt hiigeed,tuun deer n temdeglel hiij boloh yum bish uu.
2013-08-01
enktvwshin:
bi jolooch gh de bi mashin zardag manai tsagdaanar nomer awaagvi mashiniig ym vzeegvi ym shig juramlah ymuu torogdog gh de ene tal deer ulas arai oor bodol garagmaar ym gj bodoj bn yagaad gwl ugaasaa mongold orj irj baigaa mashin 72 tsagiin dotor zaragdaj chadahgui ni todorhoi sh de tm uchiraas ene ym vzeegvi ym shig torgoj juramlahaa bolimoor ymaa daraan ene noimor awsan mashinuud chin zaragdahgui sh de teriig manaihaan oilgoldoo psl `
2013-07-31
NJuty:
Торгоно, хураана журамлана, эрх хасна гэхээс өөр ажилгүй хүмүүс юм даа.Хэтэрч байна шүү. Цагдаагийнхан ард түмэндээ үйлчилэх болохоос дарамтал гэж бид цалинжуулаагүй л баймаарсан.
2013-07-31
zochin:
mash zuv arga hemjee, demjij bna. torguulia hugatsaandaa tuluhgui bol nemegddeg zarchmiig barimtalj erh zuin aktiig ni garguulah heregtei
2013-07-31
456789:
Torguuliig nemeh l hamgiin shildeg arga bolno doo.
2013-07-31
Банкны нэр дээрх машин:
Банкны зээлээр авсан машин тухайн банкны нэр дээр гэрчилгээтэй байдаг. Торгууль жолооч дээр очих уу, арилжааны банк дээр очих уу?
2013-07-31
1234:
Манай торгууль хэт бага байна.50000-5000000 төгрөг хүртэл байвал энэ мал шиг жолооч нар дүрэм зөрчихгүй.мөнгөтэй бол зөрчөөд торгуулина л биз.Дүрэм зөрчсөн юмнууд ихэнхи нь гуйлгачингууд байгаа.тэрийгээ мэдэхгүй бас ямаан омогтой.машинаа ч угаачихгүй байж өөрсдөөсөө хир,өмхий үнэртсэн заваан нөхдүүд их бна. Хэт их бохирдолтой болон гадна үзэмжгүй машинуудыг хотын хөдөлгөөнд оруулахгүй байх хэрэгтэй
2013-07-31
Би бас жолооч:
Торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол 2 дахинүржүүлж авдаг болох хэрэгтэй.Ер нь хоиын авто замын хөдөлгөөний түгжрэл бол ухамсар дорой,бүдүүлэг ,хэнэггүй мал шиг жолооч нараас 90% нь болж байгаа.тийм болохоор тэд нарыг маш өндөр үнээр торгожтүрийвчтэй мөнгөтэй нь харьцаж шийтгэх хэрэгтэй.хэрэв торгуулиа төлөхгүй зугтаад байвал машиныг нь хурааж дуудлага худалдаагаар оруулж зараад торгуулиа авах хэрэгтэй.тэгэж л энэ малнуудтай харьцахгүй бол арай л дэндүү бна.
2013-07-31
хххх:
Торгуулийн хуудас 14 хоногийн дотор зөрчил гаргасан жолоочид очиж амжих уу? манай шуудан холбоо ямар билээ? тэгээд торгуулийн хуудсыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоног нь тоологдож эхлэх үү?
2013-07-31
jolooch:
zohitsuulagchiin dohiogoor ulaan gerleer orson tohioldold torguuli bichigdeh vv?
2013-07-31