Ослын буруутан нь жолооч болжээ

img

Испаний Сантиаго Де Компостелад гарсан галт тэрэгний осол 79 хүний аминд хүрсэн. Уг галт тэрэгний жолооч ослын үед утсаар ярьж байсныг нь тогтоожээ.

Жолооч өөрийн ажилладаг “Ренфе” компанийн хэн нэгтэй ярьж байсан хэмээн туслах машинист мэдэгдсэн байна. “Жолооч  хэмээн чангаар инээлдэж байсан, түүний инээд бараг бүх хүнд сонсогдож байсан. Нэг үйлчлүүлэгч түүнийг ямар чанга ярьж байна гэж уурлаж байхыг санаж байна” гэсэн байна. Мөн осол гарахаас хэдхэн минутын өмнө галт тэрэг цагт 192 км-ын хурдтай явж байгаад гэнэт огцом тоомсорлож, дахин хурдаа нэмсэн гэжээ.

Цагдаагийн байгуулгын анхан шатны дүгнэлтээр гал тэрэгний жолоочийн буруу гэсэн дүгнэлт гаргасан байна. Ослыг шалгах багийнхан галт тэрэгний хар хайрцагнаас зарим мэдээллийг шалгахаар болсон аж. Жолоочийг хариуцлага алдан олон хүний аминд хүрсэн хэрэгт буруутгаж гадаад паспортыг нь хурааж, түр хугацаагаар суллажээ.

Ройтерс агентлагийн мэдээллэснээр “Жолооч Хосе Гарсон ослын үеэр бусдын адил үхчих минь яав даа. Энэ бие минь насны эцэст ингэж зовох учиртай байж” хэмээн  яриа өгсөн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tPatriot:
ogtsom toomsorloj....manai saituud unen xerge algaa....chanartai ugeer amdardag gazruud bj..
2013-07-31