ИТХ-ын дарга Ч.Бат-Эрдэнийг АТГ-т шалгуулахаар болжээ
Орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар Д.Бат-Эрдэнэ сонгогдсон. Тэрбээр албан өрөөгөө 70 гаруй сая төгрөгөөр тохижуулж, 59 сая төгрөгийн үнэтэй автомашин хөлөглөх болжээ. Иймд түүнийг төсвийн хөрөнгө гамгүй зарцуулж байна хэмээн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид эсэргүүцэх болсон байна. Тиймээс дүүргийнх нь зарим албан тушаалтнууд түүнийг АТГ-т шалгуулах нь зүйтэй хэмээн үзэж, түүний үйлдэлтэй холбоотой бичиг баримтыг хуулийн байгууллагад өнөөдөр хүлээлгэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ