Хааяа хар тамхи хэрэглэдэг байсан, нуугаад байхгүй

.
- Амьдралын хамгийн том алхам “гэртээ ганцаараа” кинонд тоглосон явдал байх. Хүмүүсийн ярихыг сонсоход олон ах, эгчтэй байсан учраас киноны сонгон шалгаруулалтад тэнцсэн гэдэг үнэн үү?
-Яг ч тийм биш л дээ. Аав, ээжтэйгээ дэлгүүр хамт явах үедээ киноны дүрийн эзнийг хайж байсантай таарсан. Тухайн үед би зориглоогүй юм. Аав л ятгасан. Гэртээ ирсэн хойно ч намайг тайван байлгаагүй. Тэнцэхгүй бол яахыг мэдэж байгаа биз дээ хэмээн сэтгэл зүйн дарамт байнга учруулдаг байлаа. Хүн айдсаа давахгүй бол нэг бол үхнэ, нэг бол зүрхний өвчтэй болох зам л нээлттэй байгаа гэдгийг санах учиртай.
-Жүжиглэлт бол хэлэхийн аргагүй сайн?
-Үнэнийг хэлэхэд, би гэртээ үргэлж ганцаараа үлддэг хүүхэд байлаа. Ганцаараа үлдэх бүртээ яагаад ч юм их баярладаг байж билээ. Гайхалтай, хөгжимөө чангалья, телевизээ асаая гээд л өөртэйгөө ярьж гарна. Хөгжим, телевиз гээд бүгдийг нь эцэст нь хүртэл чангалаад ёстой дураараа. Баяртай чихэвч минь гэж орилох хамгийн сайхан нь. Тийм болохоор л энэ дүр амьдралд минь ойрхон байсан болов уу. Өдөр болгон мэдэрдэг зүйлээ кино зураг авалтын өмнө илүү адал явдалтайгаар харуулах даалгавар ноогдсон. Гэхдээ шууд л тэр дүрээ бэлэн болгоогүй. Найруулагч, кино бүрэлдэхүүн болохгүй зүйл гарав уу үгүй юу над руу чанга гэгч нь хашгичдаг. "Ганцхан чи энэ дүрийн эзэн биш" гээд л одоо хүртэл зарим ширүүн үг сонсогддог.
.
-Гэр бүлийнхэн тань нүүрний хувирал, сэтгэл хөдлөлийн бүхий л хичээлийг кинонд тоглохоос тань өмнө зааж өгсөн гэж нэг ярилцлага өгч байсан. Ямархуу хичээл зааж байв?-Манай гэр бүлийнхэн урлагт их дуртай, сэтгэл хөдлөлөө нуудаггүй тийм л хүмүүс. Телевизээр гарч буй реалити шоу, дууны тэмцээн гээд л бүгдийг алгасалгүй үзэцгээж, дор бүрнээ дүгнэлт өгцгөөдөг. Мэдээж намайг алдартай продакшны киноны гол дүрд тоглох болсны дараа гэрийнхэн маань надтай "тулж" ажилласан (Инээв). Би эгчдээ юун түрүүнд баярлалаа гэж хэлсээр ирсэн. Хацраа алгаараа дарж, гайхаж байгаа зураг киноны сурталчилгаанд тавигдсан шүү дээ. Харин энэ дүр зургийг эгч маань надад зааж өгсөн. Тэр надад "Хэрэв чи яг намайг дууриаж чадвал хоёр мөхөөлдөс авч өгнө. Чадахгүй байвал өрөөндөө оруулаад түгжинэ шүү. Тэгээд чи "Кэни"-гээс айхгүй гээд хэлээдэх дээ" гээд л. "Кэни" гэдэг нь эгчийн хайртай нохой. Даанч тэр нохойноос би их айдаг. Намайг харахаараа л ярдаглаад ирдэг сонин амьтан байж билээ.
-Дотно нэгэн байна уу?
-Хэнтэй ч хамт байхыг хүсэхгүй байна. Хайрлах болон хайрлуулахын эсрэг амьдрахыг хүсч байна. Надад юу ч хэрэггүй.
.
-Гэртээ ганцаараад тоглосны дараа ихээхэн алдаршсан. Харин түүний дараа тоглосон “Миний охин” нэртэй киноны дүр үзэгчдэд төдийлөн хүрээгүй гэлцдэг?
-Тийм ээ. Магадгүй миний буруу байсан биз. Тэр киног би хувьдаа “Гэртээ ганцаараа”-гаас хамаагүй илүү түвшинд бүтээгдсэн гэж боддог. Гэвч эцсийн дүнд үзэгчид бол маш том шүүгч. Кино театрт нээлтээ хийснээс хойш ердөө гуравхан долоо хоногийн дараа кино алдагдалд орсноос болж хаасныг гайхаад байгаан. Уг нь их л хөөрхөн кино болсон санагдаж байлаа. Дүрээ гаргахын тулд хэдэн хоног нойргүй хонож билээ. Заримдаа үзэгчид урлагийнхныг яг өөрийнхөөрөө байлгахыг хүсээд байдаг юм.
.
-Үзэгчдийн хүсэлт хэрээс хэтэрсэн учраас ийм байдалтай болсон юм уу?
-Анх кинонд тоглоод алдаршиж байхад минь хүн бүхэн над руу инээмсэглэдэг байлаа. Харин одоо бол харахыг ч хүсэхгүй. Элдвээр хараах юм. Эд нар намайг өдий зэрэгт хүргэсэн юм шиг юундаа ингэж маягладаг байна аа. Хөгийн амьтад. Яг л толь шиг үргэлж нэг өнцгөөс харуулдаг тийм л хуурамч санагддаг.
.
-Сүүлийн үед юу хийгээд л яваад байна даа?
-Продюссерийн ажил эрхэлж байгаа. “Марвел”-д жүжиглэхээс харьцангуй хялбар л даа. Дүр бүтээх тал дээр гэвэл бага зэрэг асуудалтай болчихлоо. Учир нь найруулагчид намайг эсрэг талын дүр болгож хараад байдаг юм. Гэтэл би эр зоригтой баатрын дүрийг дэлгэцэнд амилуулахыг хүсдэг.
.

-Энэ кино Америкийн хүүхэд багачуудын үеийн үед шимтэн үзэх бүтээлүүдийн нэг байх ёстой. Тэрнээс биш олон ангит сериал биш. Дахин хийж киноны үнэ цэнийг алдагдуулах хэрэгггүй.
.
-Жоохон хүүхэд хараад сэтгэл чинь хөдөлдөг үү?
-Огт хөдөлдөггүй. Муухай санагдаад байдаг. Уйлах нь төвөгтэй. Бас их заваан сахилгагүй.
.
-Та яг хэн болчих воо?
-Би юу гэх ёстой вэ. Зарим хэвлэл намайг хар тамхинд орсон гэж бичдэг. Хааяадаа хар тамхи хэрэглэдэг байсан, нуугаад байх юм байхгүй. Би хүүхэд байхдаа тийм ч тарган байгаагүй. Ахлах ангиа төгсөхөд их туранхай болсон. Одоо ч хэвээрээ байгаа учраас миний биеийн харьцаа алдагдаагүй гэж бодож байна. Яахав дээ хүн алдсан л биз. Тиймээс гутрах шаардлагагүй.
.
-Гэрийхэнтэйгээ хэр дотно байна. Хамгийн сүүлд хэзээ уулзав?
-Миний санахаар таван жилийн өмнө юм байна. 2008 оны зул сараар би тэдний гэрт очиж хоол идсэн санагдаж байна.
.
-Гэртээ ганцаараад тоглоод л ганцаараа явах хувь тавилантай болсон юм биш биз?
-Би тэгэж бодохгүй байна. Гэртээ ганцаараа надад ямар хүн байхыг заасан. Харин би ингэж явах хувьтай юм байлгүй.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ