Бейсболын бөмбөг шиг мөндөр оржээ

img

Германы баруун өмнөд нутагт орших Тюбинген, Ройтлинген мужуудад өчигдөр бейсболын бөмбөгийн хэмжээтэй мөндөр орсон байна. Мөндөрийн улмаас 70 гаруй хүн эмнэлэгт хандаж, хэдэн зуун барилгын дээвэр, авто машины цонх, кабиныг засварлах боломжгүй болсон байна. Хот суурингийн ус зайлуулах суваг бөглөрч, гудамж талбай бүхэлдээ усанд автжээ. Мөндөртэй ширүүн борооны улмаас нийтдээ 100 сая еврогийн хохирол учирлаа гэж эрх баригчид тооцоолоод байна. Ус цаг уурын мэргэжилтнүүд ширүүн бороо, хүчтэй салхи цаашид ч үргэлжилнэ гэсэн мэдээлэл өгч байгаа гэнэ. Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Shuumjlegch:
B.Delgertsetseg tanii tavisan niitlel sonirholtoi yum ghdee bassballiin bumbeg bish Tennisiis bumbeg bnaa ta garchigiin orcholnuuu
2013-07-31