Ногооны үнэд иргэний нийгмийнхэн хяналт тавих ёстой гэв

.
Улаанбаатар хотын хэмжээнд л гэхэд 8 дугаар сарын 5 гэхэд 6 дүүргийн 28 хэсэгт төмс хүнсий ногоо борлуулах цэгийг нээж ажиллуулахаар болсон. Ингэхдээ газар тариалан эрхэлдэг 340 гаруй аж ахуй нэгж, иргэдийг бүгдийг хамруулах боломжгүй тул хоорондоо хоршиж нэгдэн, бүтээгдэхүүнээ борлуулахыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтнүүд хэлж байв. Тухайн аймаг орон нутгийн захиргаа ногоочдоо хоршоо, бүлэг зохион байгуулалтад нэгтгэж, нийслэлд төмс, хүнсний ногоогоо борлуулах хэрэгтэйг анхааруулсан юм. Энэ нь эргээд үзэсгэлэн худалдааг далимдуулан ченжүүд бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг хязгаарлах, төмс, хүнсний ногоогоо борлуулах хүсэлтэй иргэн бүр хамрагдах боломж бүрдэх аж.
.
“Шинэ ургацын ногооны үнэ өндөр байгаа ч үнийг бид барих эрх байхгүй. Үүнд иргэний нийгмийн байгууллагууд хяналт тавих ёстой” хэмээн Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга М.Ариунболд ярьж байлаа.
.
Энэ жил манай улс дотоодын хэрэгцээнийхээ 70 орчим хувийг төмс, хүнсний ногоогоор хангахаар төлөвлөөд байгаа бол 2014 он гэхэд 100 хувь хангах төлөвлөгөөтэй байгаа аж.
Шинээр төмс, хүнсний ногоо хадгалах зоорь барих ажлын тухайд орон нутгуудад 8500 орчим тоннын багтаамж зоорь барих ажлын тендер зарласан байна. Харин Монголбанкны санхүүжилтээр 20 орчим мянган тоннын багтаамжтай зоорийг барих аж.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ