Монгол эрдэмтэн Нобелийн шагнал хүртэх үү?
Франкфуртын их сургуулийн эрдэмтэд ирэх оны Нобелийн шагнал авах нь тодорхой болжээ гэх мэдээллийг Германы томоохон хэвлэлүүд бичиж эхэлжээ. Тэдний бичсэн нийтлэлд “Франкфуртын их сургуулийн эрдэмтэд ирэх оны Нобелийн шагнал авах нь тодорхой боллоо. Эдгээр эрдэмтэдийг ахлагч нь Монгол Улсын иргэн бөгөөд Лхамсүрэнгийн Баяржаргал гэх 38 настай эрэгтэй. Тэрээр эрдэм шинжилгээний түвшинд алмазыг хиймэл аргаар буюу шохойн чулуунаас гарган авч болохыг баталсан. Энэ нь их энгийн арга бөгөөд хэдэн удаа ч алмазыг гаргаж авч болдог байна. Германд төдийгүй дэлхийн нийтийг байлдан дагуулаад буй Б.Лхамсүрэн нь олон жил хийсэн судалгааныхаа үр дүнд сэтгэл хангалуун байгаа юм. Мэдээж бусад орны эрдэмтэд ч бас тэдний шинэхэн нээлтийг сонирхож, олон асуултаар булж байгаа” гэжээ.
Сонирхуулахад, очир эрдэнэ бол хамгийн хатуу шинж чанартай чулуу бөгөөд түүнийг зохиомлоор гаргаж авах аргыг орон орны эрдэмтэд 60 жилийн турш хайж, идэвхтэй ажиллаж байсан гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ