Батлан хамгаалахын сайд огцорлоо
Цэргийн алба хааж байсан 24 настай Хун Чун Чю гэгч нь хэт халуунд биеийн хүчний дасгал олон цагаар хийсний дараахан зүрхний ачааллын улмаас нас барсан хэрэг Тайваньд гарсан байна. Амиа алдсан цэрэг тусгай байр руу гар утас, лаазтай ундаа оруулж ирсэн шалтгааны улмаас гурван цагийн турш биеийн хүчний дасгал хийх шийтгэл авсан аж. Тухайн өдөр цаг агаар 37 градусын халуун байжээ.
Иргэд энэ үйл явдлаас болоод Батлан хамгаалах яамны бодлогыг шүүмжилж, сайдыг нэн даруй шинэчлэхийг шаардсан байна. Батлан хамгаалахын сайд Эндрью Ян өнөөдөр албан ёсоор огцрох өргөдлөө өгчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ