Сири улсад хэдэн жил үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөн тус улсын эдийн засагт 80 тэрбум ам.долларын хохирол учруулсан талаар НҮБ мэдэгдлээ. Сүүлийн 24 сарын турш үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн хамгийн багадаа 60-80 тэрбум долларын хохирлыг эдийн засагтаа учруулсан гэж НҮБ-ын комиссын тэргүүн Паула Пинейра хэллээ.
Тэрбээр “Сири нь чөлөөт уналтын байдалд байна” гээд олон улсын нийгэмлэгийг Сирийн өнөөгийн байдлыг зогсооход хамтран ажиллах хэрэгтэйг сануулсан байна. Мөн Сирийн нутаг дэвсгэр дэх хэт даврагсдын бүлэглэлүүдийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй гэжээ.
Цуст тэмцлийн өдөөж байгаа бүлэглэлүүдийн толгойлогч Алеппо, Дейрз-Зор болон Раза нарт улс орныхоо аюулгүй байдлын төлөө гар нийлэн ажиллах хэрэгтэйг сануулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |